Аймшиггүй чин зоригт Жанжин Сүхбаатар

Аймшиггүй чин зоригт Жанжин Сүхбаатар
"…бидний улс эв саналыг нэгтгэн нийт нэгэн хүчийг нийлүүлэн нэгэн зэргээр зориглон хөдөлбөл үл хүрэх газаргүй бөгөөд мэдэхгүй ба чадахгүй гэх явдал огт үгүй болж гадаад дотоодын эзэрхэгийн савраас гарч, учрах зовлонгүй болж болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ. Ташаагүй үнэн болохыг би батлан өгүүлнэ”
Аймшиггүй чин зоригт Жанжин Сүхбаатарын энэ үг яруу тунгалаг, жавхаа төгөлдөр, агуулга гүнзгий, оновчтой зүйрлэл төгс бүрдсэн нь Авраам Линкольний “Геттисбергийн үг”-тэй эн зэрэгцэж, Мартин Лютер Кингийн “Би мөрөөдөж байна” илтгэлтэй зиндаархаж чадахуйц монгол хүний дархалсан үгэн цамхаг юм.

Mittwoch, 27. April 2011


Богд хаанд анааш, заан, тахь гээд л африкийн амьтад байжээ
Богд хаан амьд ахуй цагтаа гадаадын зочин гийчний бэлэглэсэн бэлэг сэлтийг цуглуулдаг маш євєрмєц сонин цуглуулга, баян vзмэртэй байжээ. Yvний нэг жишээ нь тэрээр анхны амьтны хvрээлэнг Монголд байгуулж байсан тvvх юм.
Амьтны хvрээлэнд нь манай орны улаан номонд бичигдсэн алтан гургалдай, тайган ноход гэх мэт ховор амьтдаас гадна халуун орны сармагчин, анааш, Энэтхэгийн могой, Африкийн судалтай тахь, Шотландын одой морьд, тэр ч бvv хэл Энэтхэгийн заан хvртэл бvжиглэж олныг гайхшруулж байжээ.
Зааны чимэг

 

Тэр авъяаслаг зааныг бараг 19 сарын турш галт тэргээр тээвэрлэж, машинаар зєєж Монголд авчирч байсан гэдэг. Хожим тэдгээр амьтад цагийн аясаар vрэгдэж хорогдсоор алга болсон ч тэдний зарим нь одоо чихмэл болж ордны музейд хадгалагджээ. Заан анаашийн арьс нь хэсэг хэсгээрээ vлдсэн байдаг гэнэ. Хожим Польшийн нэгэн сэтгvvлч “Богдын євлийн ногоон ордон нь ховор нандин vзмэр бvхий гайхамшигтай музей л гэсэн vг. Эртний Европын vзмэрт ч ийм зvйл байдаггvй” гэж тэмлэглэж байсан бол тэр vеийн Оросын элчин сайд Кростовиц гэдэг хvн Богдын цуглуулгад уран зураг, уран баримал, Камчаткийн хар булга, Солонгосын хvн орхоодой, Хойд мєсєн далай, Якутын очир алмаз гэх мэт vнэт эрдэнэс, одон орны судлалын хэрэгсэл хvртэл хvний снанаанд оромгvй бvтээлvvд байна гэж бичиж байжээ. Богд хаан шар, цагаан, ногоон ордонтой байжээ. Одоо тvvний гол бvтээлvvд ногоон ордонд нь vлджээ. Богд хааны ордон музей нь анх шар Пэлжээлэн гэдэг хийд байсан бєгєєд тэр хийдийн буурин дээр 1904-1905 онд халх дєрєв, шавь таван аймгаас аль чадалтай гэсэн урчуудыг авчирч Богдын єргєєг бариулжээ. Голцуу модоор хийсэн энэ ордны Амгалан энхийн хаалга гэхэд нэг ч хадаас оролгvй 108 оньсоор бvтээгджээ. Тухайн vедээ галлагаатай байшин байсан бєгєєд 1997 онд сантехникийн засвар хийж шугам сvлжээ тавьжээ. Сvvлд 1926 онд Шашны музей, 1954 онд улсын тєв музейн салбар музей, 1961 онд Богд хааны ордон музей болж байсан гэнэ. Он жилийн тvvхэнд урсгал засварууд хийгдэж байсан бєгєєд хамгийн том засвар нь 1981 онд 370 орчим мянган тєгрєгєєр хийгджээ. Гэвч харамсалтай нь урт гартнууд Богдын музейгээс дэл сул юм тоншсоор байдаг нь харамсалтай.

81-р суваг (2004-25-26)

Kommentare:

  1. Zaan bol baih ni baisan. ordonii museid zondoo olon torliin dalain zagas, harj uzeegui amitad, shuvuudoon chihmel bdag yum bilee. bugdiig ni amidaar ni tejeej bgaagui. chihmel tsugluuldag hun bsan l gej tailbarlagch ni helsen dee

    AntwortenLöschen
  2. sain bnu . gogo blog bn . medeh zuil baibal haramgui hariulah bolnooo. comments uldeegeerei asuultaaa .

    AntwortenLöschen